The Logos – Гоо

Чи надад өнгө нэмнэ
Хийсэн үйлдлүүд минь
Дахиж харахыг хүснэ
Өдөр шөнөгүй
Цаг хугацаа өнгөрнө удаан
Дахиж чамд би дурлаж болох уу
Хамт байж болох уу
Үнсэлт бэлэглээч удаан

Харсан өдрөөс харц булаана
Хамгийн дотно мэдрэгдэнэ
Миний үзэсгэлэн гоо

Цэцгийн баглааг бариад очно
Чам дээр хурдан
Уулзах цаг минь дөхөж байна
Чам руу яаран гүйнэ хурдан
Уулзах хүсэл зогсохгүй
Үнэн бүхнээс зугтахгүй
Байгаа байдал өөрийнхөөрөө
Цэмцгэр төрхөөрөө
Сэтгэлийг минь
Эзэмдэнэ гоо бүсгүй минь

Харсан өдрөөс харц булаана
Хамгийн дотно мэдрэгдэнэ
Миний үзэсгэлэн гоо

Харц ялдам инээмсэглэл
Гоёмсог алхаа гишгээ
Бардам зан өөртөө итгэлтэй
Түүний үс зүс
Нас юу юм
Зүгээр л тоо
Тэр түүний нотолгоо
Цаг хугацааг зогсоож дийлэхгүй
Түүний үзэсгэлэн гоо

Sign Up for Our Newsletter