Уул үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд үзэгдээд байдаг
Усыг нь уусан нутаг минь ээ хө
Хангайн наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Мөрөн гол нь шуугин урссан
Мөнхийн цэнхэр хангай минь ээ хө
Мөрөө гарган тоглож өссөн
Мөрөөдөл болсон нутаг минь ээ хө
Хангайн наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Хадлан тариа нь халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан сэтгэлд хоногшоод
Хайрыг булаасан нутаг минь ээ хө
Хангайн наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Хангайн наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь
Сүүгээ өргөсөн нутаг аа хө