Үүлэн чөлөөний наран заяанд
Үйлийн үрээ эдлэн жаргасан
Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр
Хань минь дээ, миний хань
Хань минь дээ, миний хань
Цэцэг цасны эрээн чөлөөгөөр
Чиний минийгүй уусан ханилсан
Чихэртэй давстай амьдралын дарсыг
Хувааж залгилсан хосгүй амраг
Хань минь дээ, миний хань
Хань минь дээ, миний хань
Цэцэн тэнэгийн буурал орчлонд
Цэлмэг итгэлийн мөрийг хажсан
Хойд насандаа ч бие биеэ эрэх
Хорвоод багадсан хайрын хийморь
Хань минь дээ, миний хань
Хань минь дээ, миний хань