Хүлгийн сайныг унасан юмсан
Хүний дээдээр явсан юмсан
Хүүгээ үнсэж амжаагүй юмсан
Хүслээ гүйцээж чадаагүй юмсан
Ялалтын морьтой чамайгаа ирнэ гээд
Янагийн дуугаа дуулж сууна
Амьдралд мөнхөрсөн амраг минь ээ хө
Ээжийн аавын энхрийхэн юмсан
Эгэлхэн зөөлөн зантай юмсан
Эргэж уулзахаар болзсон юмсан
Элгээ дэвээж учирна гэсэнсэн
Наран зүгээс чамайгаа ирнэ гэж
Насаа марттал хүлээж сууна
Хайранд мөнхөрсөн амраг минь ээ хө
Уулын уснаас амссан юмсан
Усны чулуунаас авсан юмсан
Уужим саруул ухаантай юмсан
Уртын дуундаа хайртай юмсан
Халхын голоос чамайгаа ирнэ гээд
Хатуу орчлонг зөөллөн хүлээлээ
Ялалтад мөнхөрсөн амраг минь ээ хө
Ялалтад мөнхөрсөн амраг минь ээ хө