Ганбаа, Оюу – Чиний зүрхэнд

Зовсон зовлон минь
Шаналсан шаналал минь
Чамтай учраад дууссан
Хүссэн хүсэл минь
Мөрөөдсөн мөрөөдөл минь
Чиний хайраар ниссэн

Нэг л удаа харъя
Нэг л удаа уулзъя
Нэг л удаа учиръя, нэг л удаа
Нэг л удаа би гуйя
Нэг л удаа тэвэрье
Нэг л удаа үнсье, хайрт минь

Бүхнээ алдсан байсан ч хамаагүй ээ
Чинийхээ хажууд үүрд үлдье ээ
Бүүр хол одохын цагт хамаагүй ээ
Миний зүрхэнд чи л үлдэнэ ээ

Дурласан дурлалын минь
Хайрласан хайрын минь
Гэрэл гэгээ нь чи билээ
Амьдарсан амьдралын минь
Амласан амлалтын минь
Утга учир нь чи билээ

Нэг л удаа хүлээе
Нэг л удаа уучилъя
Нэг л удаа тэвчье, нэг л удаа
Нэг л удаа уйлъя
Нэг л удаа эрхэлье
Нэг л удаа хайрлая, хайр минь

Бүхнээ алдсан байсан ч хамаагүй ээ
Чинийхээ хажууд үүрд үлдье ээ
Бүүр хол одохын цагт хамаагүй ээ
Чиний зүрхэнд би амьдаръя

Нэг л удаа би гуйя
Нэг л удаа тэвэрье
Нэг л удаа үнсье, нэг л удаа
Нэг л удаа уйлъя
Нэг л удаа эрхэлье
Нэг л удаа хайрлая, хайрт минь

Бүхнээ алдсан байсан ч хамаагүй ээ
Чинийхээ хажууд үүрд үлдье ээ
Бүүр хол одохын цагт хамаагүй ээ
Миний зүрхэнд, чиний зүрхэнд
Чи л үлдэнэ, би амьдаръя

Нэг л удаа, удаа
Нэг л удаа уучилъя
Нэг л удаа хайрлая
Нэг л удаа удаа
Нэг л удаа уучилъя
Нэг л удаа, хайрт минь
Чиний зүрхэнд

Sign Up for Our Newsletter