Хар усыг уусандаа харуусна
Араас нь явсан ч харуусна
Харанхуй бүрэнхий гудамжинд
Чамайгаа би санан сууна
Араас нь харуусна харамсана yeah yeah
Шүхэр барьсан охин хэдийнээ том болжээ
Насан багад нь чөтгөр түүний чихэнд шивнэжээ
Унтах бүртээ дэрэн доороо хутгатай
Түүний хэлдэг үгс бүхэн утгатай
Цагаан самбар дээрээ бичнэ
Түүний харсан зүйлийг
Унтахдаа би сонсоно
Түүний хэлсэн ярьсан бүхнийг
Аз жаргалаа би харанхуйдаа өгсөн
Хүч чадал болгоноо би наранд өргөсөн
Өнгөрөхөөрөө нэг л зүйлийг
Өнчирхөөрөө нэг л хүнийг
Биеэ үнэлэх бодит үнийг
Дахин дахин баруун зүүнгүй
Толгой тархинд үргэлж бодогдоно
Хоёр чихэнд ямар нэг зүйл сонсогдоно яг
Би чамайг бодохгүйгээр
Зүгээр сууж чадахгүй нь
Би чиний дотор бүрэн
Эзэгнэн суухыг хүлээнэ
Сэтгэл чинь халуун бүлээн
Удахгүй чөтгөр үлээнэ
Удахгүй даарна гэдгээ чиний сүнс ер мэдэхгүй
Уйлахгүй унтана гэдгээ чиний чөтгөр хэлэхгүй
Чамд шүглэх гэсэн тийрэн хорвоод дүнчүүр
Чи бол ариун эгэл жирийн хүн шүү
Чамаас төрөх хөвүүн хувилгаан бас гүнж шүү
Миний оршихуй чиний нүдэнд хэншүү
Бидний хүсэх зүйл ердөө гэртээ эргэж ирэх
Түүний тусын тулд золиос авна миний эрх
Миний хүсэл бүрээс холдох гээд чи чадсангүй ээ
Тавилан биднийг хамт байлгаж болсонгүй ээ
Чиний сэтгэл санаа нэг л биш ээ
Холбоо сүлбээгээрээ мэдэрж байна арай биш ээ
Надад зөвхөн сонсогддог үргэлж түүний чимээ
Хүсэн хүлээж байсан нандин зөөлөн ганц чимээ
Би чамайг бодохгүйгээр
Зүгээр сууж чадахгүй нь
How can I make the scenario
Who is gonna say so
Хар усыг уусандаа харуусна
Араас нь явсан ч харуусна
Харанхуй бүрэнхий гудамжинд
Чамайгаа би санан сууна
Араас нь харуусна харамсана yeah yeah
Шүхэр барьсан охин хэдийнээ том болжээ
Насан багад нь чөтгөр түүний чихэнд шивнэжээ
Унтах бүртээ дэрэн доороо хутгатай
Түүний хэлдэг үгс бүхэн утгатай