Арван наймт шиг догдолж суумаар
Аяга кофе шимж ууна
Атгах гаргүй болохоор тэр үү
Алга даарсан байх шиг байна
Цонхны цаана цас ороод
Хаа сайгүй хосоороо
Хайрын дуу радиогоор
Өнгөрснийг минь надад санагдуулна
Санаандгүй чамтай таармаар
Сандарч бас шархалж баймаар
Ядарсан ч хамт инээлдээд
Яагаад ч юм түүнийг хүлээнэ
Чамгүй гэр хүйтэн байна
Чамгүй гар хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
(Энэ орой, энэ орой)
Чамгүй гэр хүйтэн байна
Чамгүй гар хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
(Энэ орой)
Арван хоёр сарын агаар
Амнаас уур гарч алхах зуур
Аманд орсон хайрын дуунууд
Ахиж сонсох гэж хайлт хийнэ
Автобус зогсох тэр цагаар
Ганцаар алхана хүнгүй гудмаар
Айл бүрийн гэрэлтэй цонх
Ганцхан чамайг надад санагдуулна аа
(Надад санагдуулна аа)
Санаандгүй чамтай таармаар
(Чамтай таармаар)
Сандарч бас шархалж баймаар
(Шархалж баймаар)
Ядарсан ч хамт инээлдээд
Яагаад ч юм түүнийг хүлээнэ
Чамгүй хүйтэн байна
Чамгүй хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
Чамгүй хүйтэн байна
Чамгүй хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
Санаандгүй чамтай таармаар
(Чамтай таармаар)
Сандарч бас шархалж баймаар
(Шархалж баймаар)
Ядарсан ч хамт инээлдээд
Яагаад ч юм түүнийг хүлээнэ
Чамгүй гэр хүйтэн байна
Чамгүй гар хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
(Энэ орой, энэ орой)
Чамгүй гэр хүйтэн байна
Чамгүй гар хүйтэн байна
Чамгүйгээр хүйтэн байна
(Энэ орой, энэ орой)