Нар жаргажээ сар туяарчээ
Сайн нөхөд минь манайд цугларчээ
За найзуудаа яриад байгаарай
Яаж шуухан аж төрж байна даа
За найзуудаа яриад байгаарай
Яаж шуухан аж төрж байна даа
Сайн сайн гэв үү
Тийм тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан гэнэ
Муугийн ёс биш Монголын ёс
Сайн сайн гэв үү
Тийм тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан гэнэ
Муугийн ёс биш Монголын ёс
Хойд хормойгоо хэсэглэн авч
Урд хормойдоо урлан залгаж
Хоёр идэхгүй хоосон хонохгүй
Хоног өдрийг өнгөрөөхдөө
Хоёр идэхгүй хоосон хонохгүй
Хоног өдрийг өнгөрөөхдөө
Сайн сайн гэв үү
Тийм тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан гэнэ
Муугийн ёс биш Монголын ёс
Сайн сайн гэв үү
Тийм тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан гэнэ
Муугийн ёс биш Монголын ёс