Эрдэнэбат – Цэнхэрийн гол

Цэцэгт талаа ундаалсан
Цэнхэрийн голоор нутагтай
Суутай мэргэдээс ч илүүтэй
Сургаал хайрласан ээжий минь

Суутай мэргэдээс ч илүүтэй
Сургаал хайрласан ээжий минь

Цэлмэг тэнгэрээ тольдсон
Цэнхэрийн голоор нутагтай
Гуутай бурхдаас ч илүүтэй
Гуниг сарниулсан ээжий минь

Гуутай бурхдаас ч илүүтэй
Гуниг сарниулсан ээжий минь

Энхрий багаас элгэмссэн
Эрдэнийн өлгий нутаг минь
Үнсэж үлгэж эрхлүүлээгүй ч
Үнэрлэж өсгөсөн ээжий минь

Үнсэж үлгэж эрхлүүлээгүй ч
Үнэрлэж өсгөсөн ээжий минь

Sign Up for Our Newsletter