Үг: С. Амартайван
Ая: МУАЖ А. Энхтайван
Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ итгэж чадахгүй л юм даа
Хонинд унадаг номхон хээр нь ижил дундаа явна даа
Хонгорын голын усан минь урсдагаараа урсаад байна даа
Хоймор эзгүй аав минь ухаан санаанд ургаад байна даа
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна даа
Хурмастын үүл нь хуйлраад байна даа хурын улирал дөхлөө дөө
Хувьхан заяаны ерөөлтэй үр нь хошуу нутгаа дуулна даа
Хулстайн голын усан минь хурдалж түргэлж урсаад байна даа
Хуучилж суудаг аав минь хуурын эгшгэнд ургаад байна даа
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна даа
Хаврын зэрэглээнд өндөлзөнө дөө зотол хаан уул минь дээ
Хатиган хошууны ахан дүүс зовлон жаргал нэгтэй дээ
Харигалтайн голын усан минь харигалж даргилж урсаад байна даа
Ханхайж завилсан аав минь халуун сэтгэлээс гарахгүй л юм даа
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна даа
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна даа