Түүхээрээ бахархсан түмэн олны үзэл дээр
Түүнийг нь далимдуулсан харийнхны хүсэл дээр
Төлөх татвар улам нэмсэн улсын нэгдсэн төсөв дээр
Түрүүгээс нь хувааж идсэн дарга нарын төсөл дээр
Ахин дахин тэднийг сонгох ард түмнийхээ тархин дээр
Ашиг хонжоонд улам сохрох зах зээлийн салхин дээр
Авахаа санаж өгөхөө мартах амиа бодсон чанар дээр
Алдар нэртэй зарим нэгний баасаа нялсан хамар дээр
Ухаад амьдрал сайжирдаггүй улсын газар шороон дээр
Улам холдоод баригддаггүй төгрөг валют зөрүү дээр
Шударга ёсоо оймсондоо нуух авлигачдын шунал дээр
Худлаа амлаад дээшээгээ суух улс төрийн онол дээр
Сошиал медиад ухаан алдсан сохор олны тэнэглэл дээр
Солиотнуудаа нэрд гаргасан сонин гээчийн хэнхэглэл дээр
Урдах бөгсөө долоодог намчингуудын бахархал дээр
Улам цөөрөөд ховордох нийгмийн дундаж давхарга дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Өдөрт өсөж байгаа үнэ ханш өртөг дээр
Өч төчнөөн хүн базаж байгаа дарга сайдын бөлдөг дээр
Ядуусын дүрд тайлан тавих ямбатнуудын шалтаг дээр
Ямаа хонь шиг майлан дайрах зангийн муухай пялдага дээр
Сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн түүхийн гунигт хуудас дээр
Жилээс жилд нэмэгдүүлсэн төрийн албаны суудал дээр
Хоёр хөршдөө дээрэлхүүлсэн эдийн засгийн тулаан дээр
Хоногийн цуурхалд дээрэмдүүлсэн иргэдийнхээ ухаан дээр
Хулгайчуудын найрлах болсон төрийн сангийн төсөл дээр
Түүнээс нь үртэс горьдох цүнх баригчдын хүсэл дээр
Амар аргаар баяжих гэсэн амьтан хүний бодол дээр
Ардын дунд үнэнээс үнэтэй бүгдийн дуртай худал дээр
Үйлдэл бүхэнд үгүйрэх хүний эрх чөлөө дээр
Үгээ хэлээд буруудах өнөө цагийн нөлөө дээр
Танилтайд нь илүү олдох давуу тал боломжууд дээр
Тамхиныхаа өрөөнд задрах манай төрийн олон нууц дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би