Ариунаа – Цасан Аялгуу

Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйдмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч

Будранхан, хайланхан цэнхэр цасан
Мөрөн дээр минь хаялахан
Өвлийн үдэш хотын гудамж айлын цонхоор шинэхэн гацуурхан
Алтранхан тансагхан гэрэлтэнэ ээ

Мөнгөн хонхнууд жин жин дуугараад
Шинэхэн цасан шар шар шар хийнэ

Хүлээн догдлох шинэ жилийн баяр
Хэмжээлшгүй жаргал бэлэглэнэ ээ
Шинэ жил ирлээ

Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйдмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч

Харшинхан, халгинхан болор хундага
Баярын дарсаар оргилонхон
Хүний сэтгэл дэврүүн хүсэл гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн
Бадранхан дэврэнхэн тэмүүлнэ

Jingle jingle, jingle bells
Энэ үдшийн цэнхэр вальс
Өнгөрсөн нэг шиг тэртээх он жил
Шинэ жилийн энэ үдэш бут ав

Үлгэрийн гүнжийн шидэт дохиур
Миний хүслийг та биелүүлээч

Хүлээн догдлох шинэ жилийн баяр
Хэмжээлшгүй жаргал бэлэглэнэ ээ
Шинэ жил ирлээ

Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйдмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч

Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусмааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйдмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч

Sign Up for Our Newsletter