Над дээгүүр алхаг гэхдээ
Навч болон өлмийд чинь унасан
Надгүйгээр чамайг бүү жиндээсэй гэхдээ
Нарны гадарга дээр би даарсан
Хуримын чинь гэрч болон зогсох
Хувь тавилан надаар тохуурхаад
Хайртай гэдэг үгээ дотогшоо залгихдаа
Хамгийн сайхныг чамдаа хүссэн
Ганцаардлаа тайлан бүжих
Ганцаараа байсан үдэш
Гарнаас минь алдарсан
Ганцхан бадаг дуу минь
Дурсамжиндаа хоёулаа ч
Дурлал минь даарах үдэш
Дутуу үлдээсэн
Дуусах ёстой хайрыг
Мартах гэвч чадахгүй
Магадгүй үүрд чамайг
Мартахгүй хайрласаар
Өөрийгөө би мартах байх
Цээжинд минь шатах тэр галыг
Унтраахгүй нь ээ миний нулимс
Зүрхэн дээр бүжиглэн зүүдэнд эргэлдэх
Зүггүй хайрын эзэн чи минь
Ялдамхан тэр л төрхөөрөө
Янзаган алаг нүдээрээ
Яг тэр чигээрээ хайранд минь үлдэнэ
Энэ хэвээр чинь би үүрд хайрлана
Ганцаардлаа тайлан бүжих
Ганцаараа байсан үдэш
Гарнаас минь алдарсан
Ганцхан бадаг дуу минь
Дурсамжиндаа хоёулаа ч
Дурлал минь даарах үдэш
Дутуу үлдээсэн
Дуусах ёстой хайрыг
Мартах гэвч чадахгүй
Магадгүй үүрд чамайг
Мартахгүй хайрласаар
Өөрийгөө би мартах байх