Доголон Жийбааг төрж байхад тэнгэрт 7 нар байлаа
Доголон Жийбааг бацаан байхад Майкл Жэксон хар байлаа
Доголон Жийбаагийн насыг ээж нь хүртэл мэдэхгүй
Доголон Жийбааг хэн ч санаагаараа барж идэхгүй
Хүнээс хуулсаар төгссөн диплом онц дүнтэй
Хэлтэй байхад мөнгөтэй санал нийлнэ үүнтэй
Нэг мэдэхэд баян болно хоёр мэдэхэд хоосон болно
Нэлээд охид түүнээс болж амиа хороосон болно
Түүнийг дагаж явбал миний амьдрал хамаа сүйрнэ
Түүний хийсэн хүүхдүүд Монгол улсаар дүүрэн
Доголон Жийбаагийн нүүр ган төмөр зэс гууль
Долоо дордож ная сэхнэ Доголон Жийбаагийн хууль
Түүний төрсөн өдөр жилд 10 удаа болдог байx
Тархинаас нь юу ч гарж мэднэ хамаа битгий гайх
Доголон Жийбаа чам шиг тарвага биш хошгорохгүй
Далан зургааг бүгдийг нь танина шоронд хэзээ ч орохгүй ээ
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомой юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомой юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал
Гадаадын жуулчинд мань хүн Чингисийн зургийг харуулжээ
Ганц хайртай өвөө минь гээд зургийг нь тэврээд уйлжээ
Цэмбийсэн цагаан залуу ямар ч муухай аашгүй
Цаадах чинь юу хийхийг бурхан хүртэл таашгүй
Түүний эрхтэн дунд нь ичих булчирхай байхгүй
Түүн дээр эрлэгийн илч ирсэн ч тэр хэзээ ч айхгүй
Ам нь хөдөлж байхад хэн баян Доголон Жийбаа баян
Амаараа атамануудыг зайсан толгой давуулж хаяна
Дохио зангаагаар ярьсаар байгаад гадаад хүүхэн шааж байна
Дорно зүгийн ах нарт луйвар хийхийг зааж байна
Саяын доторх тоог зүгээр санаагаараа боддог
Салаа цэрэг байсан ч цаадах чинь амаараа зоддог
Нүүрэн дээрээ багтай нүдэндээ шилтэй
Хаа ч байсан газардахгүй 36 хэлтэй
Чи тээ би тээ Доголон Жийбааг мэднэ тээ
Чихээ дэлдийлгээд амаа ангайлгаад үлдэнэ тээ
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомой юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомой юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал
Барааны савангаар угаасан ч түүний үс нь хагтахгүй
Жийп машин чиргүүлтэйгээ түүний цээжинд багтахгүй
Цаг хэзээ ч барихгүй хэнд ч нууцаа ярихгүй
Цагаан сараар гэрээс гараад наадам хүртэл харихгүй
Хотоос ирсэн дуучин болоод аймгийн төвөөр тоглолт хийнэ
Өөрөө л хүнд хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй үнэнг нь
Хотын хэдэн банканд хэмжээлшгүй их зээлтэй
Хорин хэдэн хоног чойрсон түүний үс нь гельтэй
Маний авсан онгоц гэж МИАТ-ийн онгоцноос буулаа
Мянгат малчны охинтой мах идэх гэж суулаа
Согтуу хүний дүр эсгээд хөл дээрээ тогтохгүй
Яс юман дээрээ цаат чинь хэзээ ч согтохгүй
Хар шил хар машин дээр нь хар хүрэмтэй
Хэнд ч итгэж болохгүй гэсэн ганц дүрэмтэй
Долоо хэмжиж дуусангуутаа дээр нь дахиж шалгадаг
Тайрдаг буруу байвал буцаагаад залгадаг
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомой юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө
Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө