Чи миний охин чи миний бүх юм
Чи үгүй бол амьд явж яах юм би үхнэ
Чирэгдээд явдаг би яалт ч үгүй чи хүчтэй
Чихэнд чийртэй урлахаараа сэтгэл мэдрэлийн өвчтэй
Гэхдээ үүнээс өөрийг надад хэлж байгаагүй
Өчигдөр би найзындаа хоносон өөр яагаач үгүй
Жинхэнэ эмэгтэй хүн чи дотроосоо гэрэлтдэг
Жижигхэн юман дээрээс болж сормуусаа чийглэдэг
Хүрэхээс харам хөндлөн дэндүү эмзэг
Үзэсгэлэн гоо сэтгэлд нь оршдог илүү чимэг
Хачир нэмээгүй чамтайгаа хачин их баян
Харуй бүрий болтол хайр гэж хамаг жингээ хаясан
Ээжийн эрх охин миний энхрий амраг
Ядам хуруунд минь байна үхтлээ үнэн ч гэсэн тангараг
Удахгүй өрөв тас бидэнд илгээмж авчирна
Өөр юу ч надад хэрэггүй энэ чинь л жинхэнэ жаргал
Хайрлаж явдаг чиний дүрийг
Яаж би мартах билээ дээ
Хамт байсан мөч бүрийг
Хамгийн үнэтэйд тооцно
Хамгийн үнэтэй ээ
Хайрлаж явдаг хүнтэй
Чи миний нялх хүүхэд чи миний зөгийн бал
Юу ч хэлээд хэрэггүй зөвхөн намайгаа нал
21 жилийн турш чам шиг бүсгүйг хайж явсан
21 хоногийн дотор чамайг өөрийн болгож авсан
Өөр хэний ч охин биш залуу минь чи арагшаа
Өнгөрснийг бүгдийг нь март өөдрөг алхана урагшаа
Зуны үдэш чи бид 2 машин дотор зайсан дээр
Чамаас асууж байгаад би анх үнсэж байсан тээ
Галуун хошуун уруул нь ганц үнсэлтээр мансууруулна
Өөр охинд сээтэн хаявал харин нүүрээ бууруулна
Чи мэднэ би чиний төлөө бүгдийг хийхэд бэлэн
Удаан хугацаа өнгөрөөгүй ч одоо чамтай суухад бэлэн
Энэ бол хувь тавилан энэ бол бурхны зурсан зураас
Эргэлзэх хэрэггүй чанга атга миний гараас
Ганцхан секунд тэврэхсэн ганцхан удаа үнсэхсэн
Зүүдэнд минь бэрд ирэхэд түүнээс чамайг би нэхсэн
Хайрлаж явдаг чиний дүрийг
Яаж би мартах билээ дээ
Хамт байсан мөч бүрийг
Хамгийн үнэтэйд тооцно
Хамгийн үнэтэй ээ
Хайрлаж явдаг хүнтэй
Татсан тамхины иш бүрээр чамайг санана
Тасарсан дотоожны резин бүрээр чамд шунана
Тархины минь эд эс бүгд чин хүч
Тайлшгүй хайрын оньсны дутуу хэсэг бүрдэж
Тоос дарсан хотын гудмын чи баян бүрд болгоно
Зоос харсан хогийн залууг чи баян банди болгоно
Зүгээр биенээ хайрлая зүгээр л нэгнээ хайрлая
Зугаатай жаргалтай мөчүүдээ бие биедээ шэйрлэе
Шалиг биш энгийн атлаа үл ялиг биш цэнгэе
Зарлиг гэж чиний үгсийг өрлөг зарц шиг дагая
Ирээдүйн том мөрөөдөл чамайг амлахгүй
Ирсэнгүй гэж мөрөөсөл болон чамайг тамлахгүй
Зүгээр биенээ хайрлая зүгээр л нэгнээ хайрлая
Зугаатай жаргалтай мөчүүдээ бие биедээ шэйрлэе
Шалиг биш энгийн атлаа үл ялиг биш цэнгэе
Зарлиг гэж чиний үгсийг өрлөг зарц шиг дагая
Хайрлаж явдаг чиний дүрийг
Яаж би мартах билээ дээ
Хамт байсан мөч бүрийг
Хамгийн үнэтэйд тооцно
Хамгийн үнэтэй ээ
Хайрлаж явдаг хүнтэй
Хайрлаж явдаг хүнтэй
Хамгийн үнэтэй
Түүнтэйгээ
Хайрлая
Зүгээр л биенээ хайрлая хайрлая
Хайрлаж явдаг хүнтэй
Хайрлаж явдаг хүнтэй