Гинжин, Mrs M – Цас бүрийн тоогоор

Гадаа хүйтэн байна алив ахдаа нэг хийчих
Цасан будрах өвлийн үдэш чам дээрээ очно би чинь
Шинэхэн цасан дээрх шар Тимберландын чимээ
Шинэ өглөө эхэлснийг надад зөөлөн шивнэнэ
Im sorry, чамайгаа хааяа би гомдоодог
Би чамд хайртай цас бүрийн тоогоор
Наддаа эрхэлж тунина чи минь одоо ч
Миний нялх ногоо
Зарим нь өөртөө тавина амлалт, new year new me
Харин миний хайр л хуучин бусад бүх зүйлс өдөр бүр шив шинэ

Цас зөөлөн орох тоолонд yeah
Чамайгаа л бодно би
Цас зөөлөн орох тоолонд yeah
Чамайгаа л бодно би

I’m sorry
чамайгаа хааяа би гомдоодог
Би чамд хайртай цас бүрийн тоогоор
Наддаа эрхэлж тунина чи минь одоо ч
Миний хайрт хонгор

Хэн хэндээ цаг цаваа зориулна гэдэг чинь том зүйл
Яг анх дуралсан шигээ догдолж болзох уу ( би болох уу ? )
Чи бид 2 олон зүйлийг даваад гарсан
Хэцүү бүхэн ард хоцорсон
Чемодантайгаа л байвал хаана ч хамаагүй газардахсан
Би чиний хажууд бүх насаараа хүүхэд шиг
Шөнийн тэнгэрт тэргэл саран ичингүйрэн нуугдах шиг
Хайрт минь
Хайрт минь
Чи намайг мэдэрч байна уу

Цас зөөлөн орох тоолонд yeah
Чамайгаа л бодно би
I’m sorry
Чамайгаа хааяа би гомдоодог
Би чамд хайртай цас бүрийн тоогоор
Наддаа эрхэлж тунина чи минь одоо ч
Миний хайрт хонгор

Цас зөөлөн орох тоолонд
Чамайгаа л бодно би
Цас зөөлөн орох тоолонд
Чамайгаа л бодно би
I’m sorry
Чамайгаа хааяа би гомдоодог
Би чамд хайртай цас бүрийн тоогоор
Наддаа эрхэлж тунина чи минь одоо ч
Миний хайрт хонгор

Sign Up for Our Newsletter