Одоо бодоход бид нар нээрээ мангар жориг пүүзээр гангарч
Өдөр шөнөгүй сагс тоглож хөл гарны булчин чангарч
Бид хэнд ч байсан дээрэлхүүлэхгүй болохгүй бол польдоно
Бөөнөөрөө нийлээд нураадаг ч партн ард бол бүгд нойлдоно
Байгаа мөнгөө босгоод тамхиа хувааж сорцгооно
50-н бохио зажлаад ээждээ дуудуулж орцгооно
Муу сайн охидыг уйлуулж, үеийн бандийг дуулуулж
Нөхөх ёстой хичээлээ ангийн даргаар хуулуулж
Офтоороо нийлээд чойроод гэртээ эртхэн ирэхгүй ээ
Ээж аавдаа алуулсан ч гал хамуудыгаа чирэхгүй ээ
Цүнхээ үүрээд гардаг байсан ч очдог газар PC
Хичээл номондоо тааруу дээдийн дүн нь D, C
Гэртээ эртхэн ирээрэй гэж ээжүүд үргэлж захицгаана
Уулздаг газраа уулзна 9 давхраа сахицгаана
Мэлрээ Идрээг хийгээд элгээ хөштөл инээгээд
Орой шоу болонгуут нөгөө хэдээ жийгээд
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Зүүн чихээ бүгд цоолно, матар охидыг бид нар голно
Аав ээжээс шаасан мөнгийг салтаалахгүй бүгдийг нь тоолно
Үрдэг юм нь тодорхой гангалж аваад бааранд орно
8-аа төгсөөд жагсаалаа мань хэд л хамгийн доор нь
10-н хэдтэй бацаанууд бааранд ороод бүжиглэнэ
20 хүрсэн хүүхэнтэй үеийн юм шиг жүжиглэнэ
Зун болгон Нарлаг явна, тэнд очоод тэнэцгээнэ
Хүүхдийн зусланг бузарлан архи тамхинд живцгээнэ
Санаж байна уу манайхан Болдоо ахын подвалыг
Идээд байхад цаддаггүй хүүхдийн зуслангийн хоолыг
Хэний орох дуртай саун массаж Яргуй
Ийм сайхан зүйлд бүгд мөнгөө үрэх нь аргагүй
Ориг пүүзээ тоохоо болиод өөр зүйл руу шунацгаасан
Дуулсан дуугаа чангалан япон машин унацгаасан
Явдаг 9 давхар дотор ууж байснаа санаж байна
Яагаад нийлэхээ болив хэмээн уйлж байснаа санаж байна
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Одоо би 20-той хүүхэд нас минь баяртай
20-н хэдэн залуу болоод бутарсан нь харамсалтай
Юу байна гэхээр юмгүй гэнэ өөр юу ч бичихэв
Чи ичихгүй бол би ч юунаасаа ичихэв
Сайн найзаасаа салаад явсан, сарын дараа салаавч өгсөн
Өөдөө хаясан чулуу харин толгой дээрээс алах дөхсөн
Намайг очихоор чи юу байна гэх үү, өө үгүй үгүй
Эсвэл зүгээр танихгүй юм шиг зөрөөд чи өнгөрөх үү
Нэг оронд унтаж үзсэн, тамхи хувааж татаж үзсэн
Тасартлаа ууж үзсэн, нэг ангид сууж үзсэн
Хамтлаг болж дуулж үзсэн, хамт суугаад уйлж үзсэн
Хүн нийлж зодож үзсэн бас тэгээд зодуулж үзсэн
Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг таньж авлаа
Салаа замын эх дээр ирлээ хам нь ингээд явлаа
Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авлаа
Салаа замын эх дээр ирлээ найз минь салаад яв даа
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
Мянган жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз