Өдийг хүртэл би ганц ч удаа
Яагаад хэлэхээ хэлээгүй юм бол
Алхам тутамдаа
Гараас чинь атгахдаа
Энэ амьдралаас тасарч
Аз жаргал нь ихэдсэн ч юм уу
Чиний хүссэн хүн
Би байж чадаагүйд
Намайг уучлаарай
Яахаа мэдэхгүй
Хэцүү үе бүртээ
Чиний л нүд рүү хараад
Ирээдүйг төсөөлнө
Магадгүй чи миний буух ёстой сүүлийн зогсоол
Аргагүй чи миний атгах ёстой сүүлийн гар

Аргагүй чи миний үнсэх ёстой сүүлийн уруул
Уучлаарай гэдэг үгийг
Ахиад амнаасаа унагамааргүй байна
Чи надгүйгээр цаашаа алхсан ч
Би чамгүйгээр ирээдүй бүү хэл
Маргаашийг ч харахгүй нь ээ
Үд дундын наран
Хөшигний завсраар
Яг эгц тусахад
Сэрэхээ умартаад
Чи нарыг буцаагаад
Энд ахиад нэг галзуу
Шөнө болдог