Үүрийн таван жингээр
Сараа саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасартал
Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Дэлгэр зуны сардаа
Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ
Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь учиртай
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Заяа түвшин түмнийхээ
Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа
Сэтгэл болон мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь аргагүй ээ
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ