Jacool MVP, Ujinee – Эцсийн удаа

Гараад хаалгаа хаасан гэхдээ олон юм бий
Амласан бол ам зөрлөө гээд мартаж болохгүй
Өс тээсэн дайсан биш ухаан зарах ёстой ч
Өнөөдөр чи тэссэнгүй тиймээс дуусгах ёстой

Сонсохыг ч огт хүсээгүй ээ
Чи миний үгийг
Санасан ч би хэлэхгүй ээ
Чи миний үнэрийг
Хамт байсандаа ч эргэлзэв
Би зүүдэн дундуур алхана

Өнгийж үзэхэд өөрөө үнэ цэнтэй байснаа хараач үгүй
Өврөө дулаацуулах албатай биш надад хамаач үгүй
Өөрт байсан бүхнээ чамд л гэж хувааж явсан
Өврөө өшиглүүлээд ууж явна сайхан байсан

Урт шөнийн үлгэр дууслаа
Эцсийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг
Нулимс болгон урсгав

Харанхуй шөнийн үлгэр дууслаа
Сүүлийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг чамайг
Нулимс болгон урсгав

Харанхуй шөнийн үлгэр дууслаа
Сүүлийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг чамайг
Нулимс болгон урсгав

Хамт байсан өдрүүд хумхын тоос болж
Хаа нэгтээ хүний энгэрт өөрөө өөрийгөө хайж
Анх байсан газар луугаа эхэлсэн цэгтээ
Үргэлж суудаг байсан тэр сандал одоо эзэнтэй
Сонсохыг ч огт хүсээгүй
Би чиний үгийг
Санасан ч чи хэлэхгүй ээ
Чи миний үнэрийг
Хайр байсанд нь ч эргэлзэв
Чи зүүдэн дундуур алхана

Юу ч болоогүй мэт дүр эсгье гэсэн ч би чадаагүй
Уйлж хайлан өвдөг сөгдөж байсныг чинь би мартаагүй
Уруул дээр чинь үнсэхэд урьдынх шиг нүдээ анисангүй ээ
Бүх юм дуусаа гэхэд түүнийг би огтхон таньсангүй

Урт шөнийн үлгэр дууслаа
Сүүлийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг чамайгаа
Нулимс болгон урсгав

Харанхуй шөнийн үлгэр дууслаа
Сүүлийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг чамайг
Нулимс болгон урсгав

Харанхуй шөнийн үлгэр дууслаа
Сүүлийн удаа дурслаа
Нулимс болон дуслаад
Чамайг чамайг чамайг чамайг
Нулимс болгон урсгав

Sign Up for Our Newsletter