AM-C – No crying

Намайг яаж хичээж байгааг
Чамаас өөр хэн мэдэх юм бэ
Намар яагаад байгааг
Нарнаас асуух хэрэггүй
Наадах чинь жаргаж байгаа
Тэгэхээр зовлон мэдэхгүй ээ

Намайг дотроо яадгийг
Надаас өөр хэн мэдэх юм бэ?
Дурлал хааяа яагаад
Дотрыг зүсээд байгаа юм бэ?
Уруулаа сэтгэлтэйгээ
Урд чинь дэвсье
Үлдээч үлдээч үлдээч гуйя

Би байхгүй өвлийн дунд
Яана чи минь даарах нь дээ
Чимээ анир байхгүй юм уу
Ширтсээр нүд минь ширгэх нь ээ
Надад ганцхан чи л байна
Найдах зүйл чи л байна
Үлдээч үлдээч үлдээч гуйя

Чшш чимээгүй бай хонгор минь
Чамаас гарах үгийг цээжээр мэднэ
No crying in this room tonight
Зэвүүн үгээ залгиж бай заримдаа
Hush little baby don’t you cry
Хана хүртэл чихтэй чимээгүй бай
No crying in this room tonight
Харьж байгаад ярья хөнжилдөө тухтай

Миний төлөө цусаа асга гэж хүсээгүй
Салтаа дамжиж итгэлийг чинь бузарлаагүй
Аман дээрээ худал ярьсан хүмүүс ер нь юу юм бодоод хардаа
Зугаа цэнгэл унтаж хэвтэх чиний хажууд юу юм
Нулимсыг чинь газар дээр биш зүрхээ сугалаад дусаах сан
Хорвоо дэндүү баян ч чамд л шунаад үхчих юм сан
Даарахад чинь би цээжээ яраад дотор нь хийчих юм сан
Ахиж олдохгүй чам шиг залуу насаа жинхэнэ хайртайгаа үлдээх сэн

Би байхгүй өвлийн дунд
Яана чи минь даарах нь дээ
Чимх сэтгэл байсангүй юу
Хүлээсээр би чинь хөрөх нь ээ
Надад ганцхан чи л байна
Найдах юм чи л байна
Эргээд эргээд эргээд ир гуйя
Чшш чимээгүй бай хонгор минь

Чамаас гарах үгийг цээжээр мэднэ
No crying in this room tonight
Зэвүүн үгээ залгиж бай заримдаа
Hush little baby don’t you cry
Хана хүртэл чихтэй чимээгүй бай
No crying in this room tonight
Харьж байгаад ярья хөнжилдөө тухтай

Sign Up for Our Newsletter