Өнгөө хэлдэггүй хавар намар
Өвөл зуныхаа аашаар юм даа
Өөрөөсөө олоогүй хүний сэтгэл
Өргөн хорвоогийн жамаар юм даа
Алтраад байгаа шар гэгээ
Алаг газрын хаяаг аргадна даа
Ээ хүний заяанд
Энэрэлийн хяруу хайлах юм даа
Салхиар зэмлэх цагаан исгэрээ
Даарах зүгийн эх нь юм даа
Санаагаар болдоггүй хүний заяа
Дагасан жамын учрал юм даа
Алтраад байгаа шар гэгээ
Алаг газрын хаяаг аргадна даа
Ээ хүний заяанд
Энэрэлийн хяруу хайлах юм даа
Алтраад байгаа шар гэгээ
Алаг газрын хаяаг аргадна даа
Ээ хүний заяанд
Энэрэлийн хяруу хайлах юм даа