MC Collection, Жаргалан – Амар байна уу

Монгол улсын төв цэгээс
Мэндчилж байна МСС-гээс
Амрыг тань ирэн мэнд мэдье
Hi гэхгүй ээ би амар байна уу гэе
Амьдрал яахав эндээ хэвэндээ
Зүтгэж байна бүгд л хэрэндээ
Хичээж байгаа нэгнээ дэмжээд өг
Хүссэнд нь хүртэл дэмнээд өг

Амар байна уу, амьдрал сайн уу
Ажил төрөл гээд завгүй гүйж байна уу
Эх нутгаа санаад хэцүү байна уу
Хол газар хүний нутагт мэнд сууна уу
Яаж ч ядарсан тэсээрэй
Амьдрал сайхан болно гэдэгт итгээрэй
Зорилгоо биелүүлээд иргээд ирээрэй
Мэнд мэндээрэй амар байна уу

Хөх тэнгэр уудам тал минь
Амар байна уу, Амар сайн уу
(Амар байна уу, Амар сyyна уу)
Алд цэнхэр хадгаа дэлгээд
Амар байна уу, Амар сайн уу
(Амар байна уу, Амар сууна уу)

Мэнд амор миний дүү
Таалагдаж байна уу энэ дуу
Найрандаа дуутай наадамдаа даваатай
Нартад буянтай настанд ерөөлтэй
Нүүдэлчин бидний өв соёл минь
Дэлхийд танигдах бидний гоёл энэ
Монголчууд итгэдэг нэгэндээ
Амласан бол яг л хэлсэндээ
Муугийн ёс биш Монголын ёс
Мэндлэх хүндлэх нь бидний ёс
Өвгөдөөс сурсан ёс жаяг
Энэ бидний дагах хэв маяг

Хаа ч явсан Монголчууд мэндтэй устай
Хамаг Монгол үндэс угсаа халх цустай
Халимаг Тува Өвөр Монгол Буриад Торгууд
Хөх толботонгууд минь амар байна уу

Хөх тэнгэр уудам тал минь
Амар байна уу, Амар сайн уу
(Амар байна уу, Амар сууна уу)
Алд цэнхэр хадгаа дэлгээд
Амар байна уу, Амар сайн уу
(Амар байна уу, Амар сууна уу)

Муугийн ёс биш Монголын ёс
Мэндлэх хүндлэх нь бидний ёс
Өвгөдөөс сурсан ёс жаягаа
Үеийн үед өвлөн санатугай
Амар байна уу

Хөх тэнгэр уудам тал минь
Амар байна уу, Амар сайн уу
(Амар байна уу, Амар сууна уу)
Алд цэнхэр хадгаа дэлгээд
Амар байна, Амар сайн уу
(Амар байна , Амар сууна уу)
Амар байна уу

Sign Up for Our Newsletter