Амтлаад мартсан дарс шиг бүдэгхэн өдөр
Дээгүүр минь хөвөх үүлэнд би чамайг л ярьсан
Дурласаар дууссан, хайрласаар хайлсан
Манантай өглөө шиг блюз тэр үед уянгалж байсан
Маргааш мартаач намайг
Өнөөдөр л үлдээч гуйя би
Үүр цайлаа хүрмээ тайллаа би
Тэнгис тэнгэрийн зааг дунд
Уужран учрах хүсэл минь
Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи
Сэрээд мартах үүрийн бадаг зүүдэнд чинь
Нөмгөн сэтгэлийг чинь нөмрөөд биднийг хайсан
Мандсан наран, маргаашаас уйдсан
Мөсгүй виски бүсгүй хүнтэй хань татаж суусан
Маргааш мартаач намайг
Өнөөдөр л үлдээч гуйя би
Үүр цайлаа хүрмээ тайллаа би
Тэнгис тэнгэрийн зааг дунд
Уужран учрах хүсэл минь
Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи
Зүрхний төв цэг
Огтлолцол хаа нэг
Зогсоно би энд тэнд
Ойлгоогүй тэнэг
Тархинд минь танго
Шивнэнэ ti amo
Дурлал минь хуучин
Зүрхэнд нь луужин
Алганд нь байгаа Алтангадас минь чи
Төөрсөн надад тодруул замыг
Чам руу буцах зам
Эцсийн зогсоол
Миний зүг бол чи
Тэнгис тэнгэрийн зааг дунд
Уужран учрах хүсэл минь
Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи