Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий
Талын дунд эрдэнэ нуусан алтан шаргал говь бий
Номтой газрын хүүхдүүд, эргэж харах үүх түүх
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа
Сартай шөнийн уртад шүлэг бэлэн
Тасраад унтаад сэрхэд зүлэг илнэ
Цаг хугацааны урт нь намайг илээнэ
Үүлс нийлээд муухай хараад намайг зэмлэнэ
Хөнгөн хөгжим сонсоод эргэцүүлээд л
Хөдөө хотоор хэмнэл нэрээд гэрэлтүүлээд л
Өглөө нарыг хөшиг тюль нь эмзэглүүлээд л
Хаврын салхи нартай цастай эргэлзүүлээд л
Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий
Талын дунд эрдэнэ нуусан алтан шаргал говь бий
Номтой газрын хүүхдүүд, эргэж харах үүх түүх
Хамаг амьтан амаглан хийгээд амгалангийн шалтгаан лугаа
Зөөлөн хөгжим намайг хөгжөөнө
Зүүдлээд сэрэхэд өрөө чийгтэй бүгчим
Зүрх хөөрөөд ухаан түгжинэ
Шүдээ зуугаад ганцхан сэтгэл хүчлэнэ
Шүлс дуслана, олон ёндоо хуслаа
Шөрмөс таслана, ядам хуруу дууслаа
Шүлэг дууны аядуухан цаг дууслаа
Шүүдрийн өмнө дэлбээлсэн ус дуслаа