Гэрэлтэй гэрэлтэй ертөнцөөс
Алдрахад надад одоо ердөө ганц буруу дутуу
Галзуурахад надад одоо ердөө
Ганц хуруу дутуу болчхоод байна
Харанхуй харанхуй ертөнц лүү
Алдрахад надад одоо ердөө
Ганц буруу дутуу
Галзуурахад надад одоо ердөө
Ганц хуруу дутуу болчхоод байна
Эцэг нь согтуу орж ирээд
Хурц ширээний ирмэг лүү
Ээжийг нь түлхэнэ босож ирээч гэж
Орилно түүн лүү зэрлэгдүү
Олон жилийн өмнө эхнэрээ болооч гэж эелдэгдүү
Гуйж байсан энэ хүний хэлсэн амлалт хэзээ ч биелдэггүй
Тэжээж дийлдэггүй байж өртэй юм шиг нэхнэ мөнгө
Ээжийнх нь мөр дээр нь бүх юм бол энэ гэр бүлийн өнгө
Гэр бүлээсээ хүүхэд сайныг нь биш мууг нь илүүтэй
Хэрүүлүүдээс хүүхэд гэмтэл авахгүй суух юм гэж үгүй ээ
Хүүхдүүд нь гэр лүүгээ очих сонирхолгүй болно
Бүх зүйл нь тэдэнтэй адил нэгнийг холдохгүй олно
Таглaнa соривоо шивээсээрээ
Холдоно тэд нар инээдээсээ
Хөмхий зуусан зангидсан хөмсөг
Янгинасан өвчин гэрээсээ тээнэ
Хангинасан хөгжим тэдний тухай яг л дуулж байгаа мэт
Өөртэй нь ижилхэн амьдралтай хүнтэй уулзаж байгаа мэт
Тэд нар анзаарахгүй өөрсдийгөө хэрцгий болж байхыг
Тэд нар хүснэ үнэн голоосоо дэлхийг шатаахыг
Гэрэлтэй гэрэлтэй ертөнцөөс
Алдрахад надад одоо ердөө ганц буруу дутуу
Галзуурахад надад одоо ердөө
Ганц хуруу дутуу болчхоод байна
Харанхуй харанхуй ертөнц лүү
Алдрахад надад одоо ердөө ганц буруу дутуу
Галзуурахад надад одоо
Ердөө ганц хуруу дутуу болчхоод байна
Эвдэрхий энэ дэлхийн
Хэлтэрхийнүүд салхинд туугдан
Гүйцэж ирээд шилэн хөвөнгийн үртэс шиг арьсанд нуугдана
Өвлөж авсан зан эцгийг нь одоо зөвхөн архинд дуудна
Үүргийг нь мартуулж өөдгүй новш болгон түүний тархийг муутгана
Эвдэрхий энэ ертөнцийн амьдрал нэгэн тойрог дотор
Эргэлдэж байна энэ бол үзэн ядалтуудыг зоорилох газар
Зарим нь энд үлдээд эцэг эх хоёрынхоо шийрийг хатаана
Зарим нь харин гарч чадна
Эвдэрхий дэлхийн гадаа нь
Хамаагүй ээ хамааралтай байх нь бичиг бэхээсээ
Тэд нар илүү хүн болж чадна хэцүү эцэг эхээсээ
Амжилтад хүрсэн олон хүмүүс ажиллагаагүй гэр бүлд
Тэд нар тас харанхуйд огт дийлдэж ялагдаагүй цэргүүд
Тэд нар уур хорслыгоо өөрийн түшиг болгоод боссон
Хаясан муу дурсамжуудынхаа дүрсийг толгойгоосоо
Энэ дуу тэдний дуу
Дэндүү амьдрал тэдний мууг нь харсан
Гэвч энэ тэднийг зогсоогоогүй
Заагийг тэд нар туулан гарсан
Харанхуй харанхуй ертөнцөөс
Зугтаахад надад одоо ердөө ганц алхах дутуу
Давж гарахад надад одоо ердөө ганц ялах л дутуу болчхоод байна