XP, Хавар, JO – Хаалганы цаана

Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би
Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би

Миний өдөр болгон нэг хэвийн үргэлжилсээр
Энэ амьдралд утга учир нэмж илүү олон өнгөөр
Хэцүү болгонг даваад ард нь гарахад
Аз жаргал ойрхон хаалгыг нь олвол
Нэг унаад босно би үхсэн ч сэхнэ
Амьдралыг би басаж илүү уудам давшина
Надад асуудал гэж байдаггүй биш
Дайрна хааяа тойрохгүй биш
Анхны бүхэн амархан биш
Амьдрал хааяа амаргүй биш
Сэтгэл догдолдог илүү их тодордог
Ганцаараа болгодог муу бүх зүйл ховсдоно
Би унтаад сэрэхэд бүгдийг хийнэ
Товлосон бол төлөвлөгөө гаргана би
Харагдана амжилт үл баригдана
Хүсэл минь барагцаа зуун жилийг аргацаана

Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би
Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би

Шатар тоглож байсан бол би хүүгээс гарах ноён
Шантарч болохгүй би бүхнийг өөрийн улаан гараар болгоно
Хэчнээн олон жилийг хий дэмий зүйлийн төлөө үрсэн болохоор
Хичээхээс өөр арга байхгүй бид цаг хугацааны боол юм
Мэргэн санаа байна аа надаа дурсамж дандаа бүтээ анд аа
Хэдэн арван жилийн дараа хэлсэн амлалтуудаа
Бүтээгээд л уулзъя инээгээд л угтъя
Дурсамжаар буцъя найз минь
Яагаад ч юм бэ бүх зүйл нэг л хэвийн давтагдаад
Ажил гэр, ажил гэр гэсэн хайрцагт баригдаад
Бүхнээс залхмаар гадаа алхмаар
Сархад балгамаар ажлаас халгамаар
Гаргалгаа байгаа аргална аа
Анх бүгд бүдэрнэ ээ унаж босож зүдэрнэ ээ
Ямар ч зовлон зүдгүүр байсан аав хүн болохоор зүтгэнэ ээ
Болгож таараа хүчилнэ ээ
Ард нь гараад бүжиглэнэ
Жаргал зовлон ээлжилж байдаг амттай бас хүчиллэг

Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би
Хаалганы цаана харанхуй хүжний гэрэлд замаа олно би
Алганы хээ хамаагүй өөрийнхөө гараар замаа зурна би

Цагаа харсан өөрийгөө би эндээс чөлөөлсөн юм
Тамхиа сорсон уушгинаасаа утаа үлээсэн юм
Тайлах болсон гараанаасаа гар дахь хүлээсээ
Хүйтэн харц минь одоохондоо жаахан бүлээссэн
Цагаа харсан өөрийгөө би эндээс чөлөөлсөн юм
Тамхиа сорсон уушгинаасаа утаа үлээсэн юм
Тайлах болсон гараанаасаа гар дахь хүлээсээ
Хүйтэн харц минь одоохондоо жаахан бүлээссэн

Sign Up for Our Newsletter