Opozit – Хайртай

Би арай л хайртай, өглөө өдөр орой хайртай
Би өөрөө гайхдаг
Гайхдаг, хүмүүс яагаад гэртээ орой харьдагт
Би бидний унтлагын өрөөнд хайртай
Би чамд өгдөг, өөрөө картаа
Би хэтэрхий сайхан байхаараа хараал хэлдэг тээ
Хэтэрхий сайхан байхаар намайг shut up гэдэг тээ?
Хэтэрхий хайртайгаасаа болоод шар хаданд хэвтмээр
Бидний дунд beef байвал хоёул шараад л иднэ тээ
Чамд энэ хорвоогийн бүх хайрын дууг зориулаад
Энэ хорвоогийн бүх хайрын дууг хийх байснаа хориулаад
Бид 2 үржих ёстой нэлээд олон 20-уулаа
Чи минь инээгээд л байх юм, тооцлоо би, хариулсанд
Долоо хэмжээд огтолсон чинь би байсан биз дээ
Хоолонд минь хор хольсон ч байсан би иднэ
Толгой дээрээ унагаах зүйлсээ би тэнгэр лүү шиднэ
Толгой хоргодох газар хайн энгэр лүү чинь шигдэнэ

Хайртай хайртай хайртай хайртай хайртай
Хайртай, би чамд хайртай хайртай хайртай
Хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй, хаалт гадагшаа
Хайртай хайртай хайртай
Хайртай хайртай хайртай хайртай хайртай
Хайртай, би чамд хайртай, хайртай хайртай
Хайртай гэж хэлэхгүй байсан ч
Хайр даагаагүйн жаргалыг би чамд эдлүүлнэ, хайртай

Хөгжилтэй, чи намайг инээлгэдэг
Царайлаг, тэнгэр бурханы ивээл гэлтэй
Дур булаам, зав л гарвал тэврээд хэвтмээр
Увидастай, миний хойморыг эмээллэх шиг
Хайртай
Хайр гэж юу юм бэ? Чи бид хоёрын хайрын дэргэд
Арслан хүртэл уярсандаа шувуу шиг жиргээд
Чи бид хоёроос шулмаснуудын сүрэг үргээд
Агуу хайр бидний хайрын дөнгөж өвдөг шүргэнэ
Хайртай чинийхээ хөлийн хумснаас үсний үзүүр хүртэл
Хайртай, чи минь намайг баянаар минь нүд үзүүрлэтэл
Ухааны чинь дэргэд богино эр хүний замын хүзүү хүртэл
Чимээгүй дуугаа хураах чинь надад их зүйл хэлдэг
Бусдад энергээ соруулсан бол намайг сороорой
Хааяадаа ч гэсэн намайг хайрлахгүй байж сураарай
Би л өөрийн дураараа чамдаа хайртай
Чамаас юу ч аваагүй мөртлөө чамдаа өртэй

Хайртай хайртай хайртай хайртай хайртай
Хайртай, би чамд хайртай хайртай хайртай
Хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй хаалт гадагшаа
Хайртай хайртай хайртай
Хайртай хайртай хайртай хайртай хайртай
Хайртай, би чамд хайртай хайртай хайртай
Хайртай гэж хэлэхгүй байсан ч
Хайр даагаагүйн жаргалыг би чамд эдлүүлнэ хайртай

Sign Up for Our Newsletter