Будрах цас чамайг надад сануулдаг
Бодол сэтгэлдээ би түүнийгээ дурсдаг
Буцаад ирэхгүй тэр л цаг хугацаа
Бидний үлдээсэн хайрын минь дурсамж
Миний хажууд чи одоо байхгүй ч гэлээ
Тэртээх дурсамжаараа сая аялаад ирлээ
Чи хардаа цас бударч байна гадаа
Чамтай бас цастай дурсамж үлдээж надаа
Хамтдаа зугаалж байсан хотын гудамж хэвээрээ
Олон жил өнгөрсөн ч тэр л чигээрээ
Хажуугаар нт өнгөрөх бүрт хараад дурсдаг
Хөнгөхөн гуниглаад нулимс урсдаг
Яв ягаахан ялдамхан уруул чинь
Намайг үнсэн сэргээнэ үүр цайхад үргэлж инээнэ
Цас ороход би чамайг дурсана аа
Хааяа нэгэндээ бид тунина хүүхэд шиг билээ
Хайраа илчлэхдээ гэнэт ичиж сандарч тэвдэнэ
Чамтай би учирсандаа азтай нэгэн
Будрах цас чамайг надад сануулдаг
Бодол сэтгэлдээ би түүнийгээ дурсдаг
Буцаад ирэхгүй тэр л цаг хугацаа
Бидний үлдээсэн хайрын минь дурсамж
Би чамайг санасан юм
Би чамайг санасан юм
Ахиад ганцхан харах гэж зүүдээ манасан юм
Хамт өнгөрүүлсэн хором бүрийгээ
Надад үлдээсэн дурсамж бүхнийгээ
Санаж байна үгүйлж байна ганцхан хүнийгээ
Сэтгэлдээ боддог зөвхөн түүнийгээ
Өчигдөр зүүдэндээ чамайг би олж харсан
Өөрийн биед мэдэлгүй дурлалдаа хамт шатсан
Дурсамжид үлдээсэн түүхийн нэг хуудас сэрсэн
Дууны минь хөг эгшиг чиний минь зүг ниснэ
Надад чамайг сануулах зүйл нь ер нь аймар их
Заримдаа боддог чамтай байсан memory-г
Цөөхөн хэдэн хором би дурсамжаараа аяллалаа
Энэ бүхнийг үлдээсэн чамдаа би чинь баярлалаа
Будрах цас чамайг надад сануулдаг
Бодол сэтгэлдээ би түүнийгээ дурсдаг
Буцаад ирэхгүй тэр л цаг хугацаа
Бидний үлдээсэн хайрын минь дурсамж
Будрах цас чамайг надад сануулдаг
Бодол сэтгэлдээ би түүнийгээ дурсдаг
Буцаад ирэхгүй тэр л цаг хугацаа
Бидний үлдээсэн хайрын минь дурсамж