Rokit Bay, UFO, Оргил – Диваажингийн нулимс

Өө яагаад цаг хугацааг ухраахыг тэр маш их хүснэ вэ
Өө яагаад тэр түүний сорви дээр нь нэмж зүснэ вэ
Өө яагаад тэр өнгөрсөн зүйлийн төлөө түүнийг шийтгэнэ вэ
Өө яагаад тэр одоо байгаа сайхан бүхнээ хийсгэнэ вэ

Бодолд автуулам, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулам, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс

Диваажин одоо түүнийг өмнөх шигээ хайрлахаас айсан
Дахиж мөс шиг хүйтэн хувилбартай нь дайралдахаас айсан
Хэдхэн хормын өмнө байх ёстой зөв байрандаа байсан
Урьдын юмсыг түнхэж эхлэхээрээ заримдаа дайсан
Ухсаар уул шиг болгоно сүйрлийн хэмжээ титаник
Олж харна хайраас й-г нь мартсан Сатаныг
Диваажингийн урмыг хугалах тоолонд өнгө нь сааралтдаг юм
Хардалт төгс мөчийг хордуулах гэж яаруулж чадах юм

Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс

Тэр чамд үзэсгэлэнтэй
Булбарайхан биеийнхээ төө бүхнийг өгсөн ч
Чи бүр ч илүүг түүнээс нэхнэ
Түүнтэй танилцаа ч үгүй байсан
Үедээ ч түүнийг эзэмшихийг
Хүсэж байгаагаа мэдээд гэнэт айсан
Диваажингаа гомдоох шахдаг тэнэг байсан
Одоо алдаагаа засахад чинь оройтоогүй
Оройтохоос нь өмнө уучлалт түүнээсээ гуй

Бодолд автуулам, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулам, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс

Бодолд автуулам, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулам, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс

Бодолд автуулам, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулам, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс

Sign Up for Our Newsletter