Ядуу учраас би охидтой явахаас ичдэг
Янаглал хайр сэтгэлд учиргүй дуртай ч
Хоосон халаасандаа хүслээ боолгуулж
Гудамжаар гунигтайхан тэнэдэг
Гудамжаар гунигтайхан тэнэдэг
Ингээд зүгээр явснаас банк дээрэмдвэл яах бол
Эсвэл баян айлын охин уруу татах уу
Эрх чөлөөт амьдралаа дэмий үрснээс
Элдвийг үзэж энэ насыг элээх үү
Цаг үе надад зэвүүн санагдана
Цаашдын амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэлээ ч би гутрахгүй ээ
Гэрэлт ирээдүй намайг дуудна
Гэрэлт ирээдүй намайг дуудна
Өөрөө өөрийгөө эрж хайх юм гэж
Өчигдөр хачин жигтэйгээр зүүдэллээ
Хэн нэгнийг дуурай гээд хэлээд хэрэггүй ээ
Хэн ч биш өөрийнхөөрөө явахад хэзээд бэлхэн
Хэн ч биш өөрийнхөөрөө явахад хэзээд бэлхэн
Цаг үе надад зэвүүн санагдана
Цаашдын амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэлээ ч би гутрахгүй ээ
Гэрэлт ирээдүй намайг дуудна
Гэрэлт ирээдүй намайг дуудна