Амьдрал олон өнгөтэй гэхдээ түүнийг төсөөлөхөөр
Хэзээ ч буцаамааргүй байна би өнгөрсөн дэх өөрийгөө
Чамд л гэж би хадгалсан байх өөрийнхөө бие зандангаа
Хэрвээ аристотель байсан болвол чамайг илүү судалмаар
Чамгүйгээр амьдрал минь оршил үгүй
Хосоороо амьдардаг тавилантай ч хоршил үгүй
Чамайг би хайрлахад хэтэвч минь хүрэлцэхгүй
Зээлэнд нь зүрхээ би тавьж болохгүй
Эвдэрсэн харилцаанд эмтэрсэн сэтгэл минь
Зэвэрсэн зүрхээ би нулимсаар угаана
Угаасан зүрх минь инээхэд бэлэн хайрлах ухаанд
Салаа замын үзүүрт хаа хүрэхээ бид мэдэхгүй
Дасаж үлдсэн цаг хугацааг буцаагаад үлдээх үү
Надад хэлсэн үгнүүдээ өөр хүндээ хэлэх үү
Шинэ хөнжил солигдоход өвөр чинь бүлээн үү
Удаан амьсгалах бүртээ сэтгэл тогтворгүй
Чамаас огт өөр хүн миний сэтгэлд огт оргүй
Надаас өө хайсан ч миний зүрх тортоггүй
Чиний дотроос би өөрийгөө олж хардаггүй
Мэднэ ээ миний дэргэд байсан өөр хүнтэй
Хүсч байсныг нь мэднэ ээ
Одоо өнгөрсөндөө чи сэдрээд
Цаг болсныг нь мэднэ ээ
Чамд хэлдэг байсан надад итгэ ээ
Даарч үлдсэн намайг эдгээ, эдгээ
Сүүлийн удаа нүд рүү чинь эгц харангаа
Өөрт нуусан үзэн ядалтаа дарангаа
Чамгүйгээр ирээдүйгээ эргэж харна даа
Таг сохор байсан одоо сэргэж харна даа
Токсик харилцааг хаяж суръя хог шиг
Цоо шинэ харилцаа хаалгыг минь тогшино
Нисээд унан газардана аа
Бидний эхлэж байсан газартаа
Удаан амьсгалах бүртээ сэтгэл тогтворгүй
Чамаас огт өөр хүн миний сэтгэлд огт оргүй
Надаас өө хайсан ч миний зүрх тортоггүй
Чиний дотроос би өөрийгөө олж хардаггүй
Удаан амьсгалах бүртээ сэтгэл тогтворгүй
Чамаас огт өөр хүн миний сэтгэлд огт оргүй
Надаас өө хайсан ч миний зүрх тортоггүй
Чиний дотроос би өөрийгөө олж хардаггүй
Шөнө дундад хөнжилдөө нүүрээ хаагаад
Үүр цайхыг хүлээнэ тэнгэр оддын заагаар
Толгойд чинь орж ирнэ би шөнийн цагаар
Ганц кофе минь бүлээн дулаацуулна дараа нь
Хүрсэн бүхэндээ би хүрсэн ч дотор хоосон бие
Зүрх хөлдөж гэсэх тоолонд миний зүрх үхчих үед
Хэрвээ хайрыг мөнгөөр үнэлдэг бол надад бөөр бол бий
Дотуур хувцас үгүй ч миний харах өнцөг хувирахгүй
Удаан амьсгалах бүртээ сэтгэл тогтворгүй
Чамаас огт өөр хүн миний сэтгэлд огт оргүй
Надаас өө хайсан ч миний зүрх тортоггүй
Чиний дотроос би өөрийгөө олж хардаггүй
Удаан амьсгалах бүртээ сэтгэл тогтворгүй
Чамаас огт өөр хүн миний сэтгэлд огт оргүй
Надаас өө хайсан ч миний зүрх тортоггүй
Чиний дотроос би өөрийгөө олж хардаггүй