Jossey – Дусал

Хоосон би болсон
Энэ ертөнцийн тойрогт
Сэрэхгүйгээр нойрсох шиг
Нэвт норсон
Хаашаа явахаа мэдэхгүй
Учир утгагүйд хөрсөн
Эргэж ирэхгүйгээр
Бүхнээс завсарлага авахыг хүснэ
Чадахаараа тэвчсэн ч нурна
Хичээсэн зүтгэл бас урам
Хамгийн гунигтай байхыг хүсдэггүй хүн
Ганцаардлаас олсон үнэн

Хүлээн хүлээсээр
Бүлээснэ
Лаа үлээн үлээсээр
Хүлээсэн хүн

Хүлээсээр үлээсээр
Хүлээсээр бүлээснэ
Хүлээсээр хүлээсээр
Хүлээсээр хүлээсээр

Багтаж шингэхгүй
Орон зайд
Итгэл алдрам бүгчим
Яг юуг буруу хийсэн гэж
Өөрийгөө үргэлж зүхнэ
Тэнхээ үгүй болсоор
Төгсгөлийг хүлээсээр алхалсаар
Цаг хугацаа бүдгэрнэ

Хүлээн бүлээсээр
Бүлээснэ
Лаа үлээн үлээсээр
Хүлээсэн хүн

Хүлээн бүлээсээр
Бүлээснэ
Лаа үлээн үлээсээр
Хүлээсэн хүн

Sign Up for Our Newsletter