Баасанхүү – Очоод золгоно доо

Хүний газарт эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Хөгшин буурал ээжийгээ орхиод гарсан
Хөмсгөн доороо нулимс мэлмэрүүлээд уйлаад үлдсэн ээждээ
Хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа
Аа аа аа очоод золгоно доо

Алсын газарт эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Азай буурал аавыгаа орхиод гарсан
Аньсган доороо нулимс мэлмэрүүлээд уйлаад үлдсэн аавдаа
Алаг цэцгийн эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа
Аа аа аа очоод золгоно доо

Холын газарт эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Хорвоод ганцхан нутаг усаа орхиод гарсан
Холбоо нуурын тунгалаг мэлмий цантаад үлдсэн нутагтаа
Хуртай зуны эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа
Аа аа аа очоод золгоно доо

Sign Up for Our Newsletter