Зуун уулын цэцэгс нь ээ
Сэвэлзээд л байна уу даа
Зүүн хүрээний Дэнсээ юу минь
Бодогдоод байна уу даа
Ай юу Дэнсээ юу
Хүүгээ бодохоороо
Аагтай шаргал цай минь
Амт нь үгүй санагдана даа
Холын цэнхэр уулс нь ээ
Салхиар надтай ханьсаа юу
Хонгор жаахан Дэнсээ юу минь
Шанзаар дуудаад байна уу даа
Ай юу Дэнсээ юү
Хүүгээ бодохоороо
Аагтай шаргал цай минь
Амт нь үгүй санагдана даа
Булган нударгыг цантуулдаг нь
Туулын минь жавар уу даа
Булгилах зүрхийг төөнүүлдэг нь
Дэнсээгийн минь хайр уу даа
Ай юу Дэнсээ юу
Хүүгээ бодохоороо
Аагтай шаргал цай минь
Амт нь үгүй санагдана даа
Ай юу Дэнсээ юу
Хүүгээ бодохоороо
Аагтай шаргал цай минь
Амт нь үгүй санагдана даа