Гуниг өгүүлсэн нүдтэй ч
Хайрын харцаар ширтэх чи
Харанхуй дундах очийг үлээн бадамлуулна
Шөнийн тэнгэр дэх одод
Түм бумаар гялалзавч
Уулын цаана гэрэлтэх чи үргэлж тодхон
Жаргах наран доошилсон ч
Зул мэт нүд чинь гийгүүлж
Харанхуй ойн дунд жимээр бадамлуулна
Төөрөн гүйх энэ хорвоод
Нэг хэсэг нь бид болохоор
Наран цацрах тэр мөчийг зүрхээрээ мэдэрнэ