Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг хэлье дээ
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг олъё доо
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг асуу даа
Настай хүний тохойг өргөөөд
Мэндлэн золгодгийн учрыг мэд дээ
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Өрөөлийг жаргаан дуулж явахад
Өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа
Өөд нь урихдаа сэтгэлийг нь таниад
Сүүгээ өргөдгийн учрыг мэд дээ
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ