Хорвоо хоёр талтай
Хоёулаа учир тэргэл сартай
Дургүй мэт юм шиг хэрнээ дуртай
Дотносоход дэндүү олон нууцтай
Хичээх тусам улам холдох юм шиг, холдох юм шиг
Тэвчээр минь зөвхөн
Чам дээр ирэхэд хязгаар үгүй мэт
Хэрэггүй ээ, хэрэггүй ээ
Дахиж өөр нэгэнд
Дурлах хэрэггүй ээ
Хэрэггүй ээ, хэрэггүй ээ, хэрэггүй ээ
Дахиад л өөрийгөө зовоогоод хэрэггүй ээ
Нас хамаагүй, гуя хас хараагүй
Сексээс бусдаар юу ч таараагүй
Дахиж таарсан ч өмнөх шигээ хараагүй
Чам шиг нууцлаг хүнтэй ер би таараагүй ээ
Аяганаас цалгилан асгарах
Усанд нэвчин шингэнэ бид
Анхаарлын тэмдгээ тодруулаад
Бие биенээ хэмлэж эхэлнэ
Зүрх үүрд хайртай ч
Үүрд бид хамт байх албагүй
Сэтгэл хүртэл түр зуурынх болбол
Алга болох үед эрсэн ч олохгүй
Хааяа чи хэлдэг
Миний дургүй зүйлсийг
Харж байна би
Чамтайгаа байгааг
Дандаа юунд асуудал хайгаав
Хэлж мэдэхгүй нь хайрт минь
Багасаж байх шиг байна найдвар
Арваас арваас арваас
Арав охин болж миний нүдэнд харагдана
Царайнаас нь, гарнаас нь, ардаас нь
Хараад дурлахгүй байж чадахгүйгээр татагдана
Харцнаас чинь харагдах зүйл үзэн ядалт
Мессежийг чинь хаанаас ч яаж ч харсан
Зүгээр хаялт
Болохгүй зүйлийг яах гэж
Болгох гэж үзэв
Ямар ч хамаагүй хүнд би
Яах гэж бүгдийг нь хэлэв
Хажууханд байж хажууд минь бай
Үнэхээр болохгүй юм бол
Хувь тавилангаа л зүхье
Сэтгэлээ татаж чадвал
Дахиж хүлээлт үгүй
Дахиж таарах юм бол
Танихгүй хүмүүс шиг зам зөрье
Сааралтсан жижиг хотод
Сэтгэлд минь гэрэл асна
Хааяа даа түүнийг тосож
Хүсээгүй ч улам дасна
Бүтэхгүйг нь хэлэх тархи
Миний эд хөрөнгө
Delusion цоо хатгахад
Сэтгэл тархи тас зөрнө
Шалтгаангүйгээр тэвэрч
Хүчлэлгүйгээр инээж
Өнөөдөр л ганцхан амьдраад үхэх юм шиг
Бидний хайр тэгэж мэдрэгддэг
Гэвч оршин буй орчин бүгд холдоход хүргэж байх шиг
Бодролд нэвчих огшил
Ингэж бодог гээд л энэ
Хайр, харь ертөнц
Суулгачихсан үндэс
Заримдаа увайгүй, утгагүй, танихгүй үйлдэл
Хааяа чи хэлдэг
Миний дургүй зүйлсийг
Харж байна би
Чамтайгаа байгааг
Дандаа юунд асуудал хайгаав
Хэлж мэдэхгүй нь хайрт минь
Багасаж байх шиг байна найдвар