Becca – Өнгө зураг

Хоёр талд сэтгэлээ бид нуугаад
Хожсон зүйл байхгүй хоёр талд суугаад
Юу ч бодолгүй нүд рүү чинь ширтэнэ
Нэг л энгийн тайван тухтай харагдана
Өдрөөс өдөрт чи намайг
Өөртэйгөө нэг хүн болгоно
Өөр юу ч хүсэхгүй чамаас
Өөрөө ч мэдэхгүй хайрлана
Өөр хүн шиг зүтгэнэ
Өрөөлийг гүтгэнэ
Өргөс шиг өвтгөнө
Сүүлийн дусал нулимснаас амжиж залгаасай даа

Үнэр нь арилсан ч дурсамж нь лав биш
Бодох болгонд бүдэг бадаг мэдрэгдэнэ
Биелүүлж амжаагүй хүсэл шиг үлдсэн байна
Бидний амьдралд харагдах өнгө зураг бүр
Үнэр нь арилсан ч дурсамж нь лав биш
Бодох болгонд бүдэг бадаг мэдрэгдэнэ
Биелүүлж амжаагүй хүсэл шиг үлдсэн байна
Бидний амьдралд харагдах өнгө зураг бүр

Харж байна уу бидний гэх бүх зүйлийг
Тал талаас татах бодол болж үлдсэн
Нартай үүлнээс бороог би хүсээд
Дусал бүрийг нь хайрлах болсон байна
Өдрөөс өдөрт бидний хайр
Өөр өөрийн замаар алхана
Үүрийн гэгээ бүртэй цуг
Өөр зүйлийг хэн хэн нь хайна

Өөр хүн шиг зүтгэнэ
Өрөөлийг гүтгэнэ
Өргөс шиг өвтгөнө
Сүүлийн дусал нулимснаас амжиж залгаасай даа

Үнэр нь арилсан ч дурсамж нь лав биш
Бодох болгонд бүдэг бадаг мэдрэгдэнэ
Биелүүлж амжаагүй хүсэл шиг үлдсэн байна
Бидний амьдралд харагдах өнгө зураг бүр
Үнэр нь арилсан ч дурсамж нь лав биш
Бодох болгонд бүдэг бадаг мэдрэгдэнэ
Биелүүлж амжаагүй хүсэл шиг үлдсэн байна
Бидний амьдралд харагдах өнгө зураг бүр
Үлдсэн байна
Бидний амьдралд харагдах өнгө зураг бүр
Өнгө зураг бүр
Биелүүлж амжаагүй хүсэл шиг үлдсэн байна

Өөр хүн шиг зүтгэнэ
Өрөөлийг гүтгэнэ
Өргөс шиг өвтгөнө
Сүүлийн дусал нулимснаас амжиж залгаасай даа

Sign Up for Our Newsletter