Ц. Өлзий-Орших – Учран золгохын ерөөл

Ардын сургуулийн алтан босгыг
Алхаж орсон анхны өдрөөс
Арвин эрдмийг шимтэн хүртсээр
Арван жилийг ардаа орхилоо

Хүслийн жигүүр ургуулж өгсөн
Хүрэх ирээдүйг угтуулж заасан
Арван жилийн сургуулиа дурсаж
Ачит багш нараа санан явна аа

Хэдхэн чихрээ таллан хувааж
Хэцүүхэн хичээлээ хамтран давтаж
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн жилүүдэд дэндүү дасжээ

Зузаан дэвтэрт үлдээж өгсөн
Зураг дурсгал чинь дурайж байна
Зуурдын биш үүрдийн сэтгэлээр
Зуу насалсан ч хадгалж явна аа

Ажил эрдмийн замыг дагаад
Арван зүгтээ замнан одоод
Уудам нутагтаа таран суусан ч
Учран золгохын ерөөл байна аа

Sign Up for Our Newsletter