Уучилж чадна аа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтахгүй
Уучилж чадна аа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтах
Бид шатаад үнс л үлдэхэд үнсэхээ больдог чи мэднэ ээ
Хүн болохоор хатуу байхыг хүсэхээ больсон хэд хэдэн
Удаа би чамаас ухаангүй хайр гуйв
Уучилсан гэхдээ одоо бол хайргүй
Ухаарсан гэж хэлээд урдаас минь хайр гуйв
Услаагүй цэцэг чинь ургасан байх уу
Тэр миний оронд тамхины бөгс үнсэнэ (үнсэнэ)
Түүнд байдаг тайвшрах бүх сүнс нь (сүнс нь)
Чи сэтгэлээс минь илүү инстаграм аа шалгаж байна
Чин сэтгэлээсээ хэлье чадахгүй нь ээ залхаж байна
Чи нээрээ хэлдэг байсан хэцүү байвал залгаж бай
Хэцүү байна одоо ярихгүйгээр салга
Нүднээс нь хардаг байсан гэрэл бөхнө удаан
Тиймээ үхэж байсан харин одоо бүх юм удаан
Өгсөн цэцэг үхэж сэтгэл нь үлддэг байв
Өнөөдөр цэцэг үлдэж сэтгэл нь үхдэг байх
Уучилж чадна аа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтахгүй
Уучилж чадна аа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтах
Чамайг явснаас хойш би
Ихэнхдээ чимээгүй байх болсон
Чиний гурав дөрөв тав зургаа дахь
Өдрүүдэд би бодогдохгүй болсон уу
Өнөөдөр чи инээнэ магадгүй
Урьд шөнө харин би уйлсан маргаангүй
Өглөө чамайг сэрээх мессеж илгээхгүй
Учир нь чи сэрээд хаана байгаагаа ч мэдэхгүй
Пендалиум чи медаль юм чи
Тамми дээр чинь байдаг мамми болъё гэсэн байсан
Чиний үргэлж хайдаг тэр гэрэл
Би сая саяараа гэрэлтэнэ
Гэрэлтэнэ чамгүйгээр би
Сая сая саяараа
Чи сэтгэлээс минь илүү инстаграм аа шалгаж байна
Чин сэтгэлээсээ хэлье чадахгүй нь ээ залхаж байна
Чи нээрээ хэлдэг байсан хэцүү байвал залгаж бай
Хэцүү байна одоо ярихгүйгээр салга
Нүднээс нь хардаг байсан гэрэл бөхнө удаан
Тиймээ үхэж байсан харин одоо бүх юм удаан
Өгсөн цэцэг үхэж сэтгэл нь үлддэг байв
Өнөөдөр цэцэг үлдэж сэтгэл нь үхдэг байх
Уучилж чаднаа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтахгүй
Уучилж чаднаа гэхдээ мартахгүй
Өмнө нь хийсэн бүрээ давтах