Mxrningstar – Сэтгэлийн гүнээс

Бодлын гүнээс бороо болж орооч
Чи далайн тусгалд сар болон амилаач
Сэрүүхэн салхиар
Сэтгэлээ дайлаач
Цэцэгсийн дундаас үр болон ургаад
Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч
Сэрүүхэн салхийг
Сэтгэлдээ сонсооч

Аялгуу нь хоцрох аянга чинийх
Огторгуйд харвах одод чинийх
Оргүй төгч үүнээс илүүг үзсэнгүй
Бодолд минь хурсан үүлс чинийх
Сэтгэлд минь шиврэх бороо чинийх
Ёроолгүй харцанд нь живэхээ мэдсэнгүй

Хоосон чанарт
Хорвоогийн тойрогт
Ганцхан удаа
Үзэгдээд өнгөрсөн
Үйлдэл үгүй
Үгсээ дуулаад

Бодлын гүнээс бороо болж орооч
Чи далайн тусгалд сар болон амилаач
Сэрүүхэн салхиар
Сэтгэлээ дайлаач
Цэцэгсийн дундаас үр болон ургаад
Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч
Сэрүүхэн салхийг
Сэтгэлдээ сонсооч

Sign Up for Our Newsletter