Би жаргалтай хүн биш
Үүдэн шүдний уриалган завсрын цаана
Хоолой дагасан хүчиллэг орон зайд
Агшиж тэлсээр архаг ганцаардал бий
Чи жаргалтай хүн биш
Хаос нуугдсан харцны эмх замбараагүйд
Хариулт нэхсэн асуулт төөрөгдлийн дунд
Айж зугтсаар архаг ганцаардал руу чи
Гүйсээр жийсээр
Бид жаргалтай хос биш ч
Цэглэж орхисон төдий жагсаалтын гүнд
Цаглаж өрсөн ажил үүргийн цэгц дунд
Нэг л мэдэхэд нөгөө ганцаардлаа мартжээ
Ор тас мартжээ