Би байж л байна байрандаа байгаагаасаа байхгүй нь их юм
Баталгаагүй бардамнах минь басамжилдаг өөрийг минь
Бадаг дуу минь балалдаг байгаасаа чиний бачимдалыг
Балаг тарьсан хэрэг дэндэн бадарчин шиг байхыг баримжаална
Арилжаа шиг амьдралтай алалцана токсик харилцаа шиг
Арил цаашаа алдахдаа асуухад харилцаагүй хүмүүс
Алсарсан хойно нь анзаарна алдарсан уяанаас зуурна
Амь гарсан үхлийн айдас эмнэг байдас мэт ганхуулна
Тайз л миний найз л байж л тайтгаруулана намайг
Тань шиг болохыг хүсдэг гэдэг дүү минь уучил намайг
Там шиг тарчлаадаг арчлаагүй цэцэг илтгэдэг арчаагүйг
Тарсан ирээдүйгээс нэрээ татаж танигдаагүйг чирээд авчирч
Ширээ дүүрэн гэрээнд гарын үсэг зурна
Шилэн хүмүүс дэргэд ирээд гангар шаазан шиг л цуурна
Шийдэл бус дийлэх үгсийг шивнэлдэх ширэн нүүрийг цөөрүүл
Шилдэг юм шиг шаадаг шаарууд шаагилдан замыг нь төөрүүлж
Бүгд л намайг хараад байгаа юм шиг
Ганцаараа баймаар үгүй бол гаднах ертөнцөөс аймар
Хамгийн сайнаараа хичээсэн ч чадахгүй гэсэн бодлыг
Хэлэхийг хүсэхгүй бол намайг дага энэ дуу минь чамтай цуг
Чи бүгдээс онцгой хүн
Чиний дотоод хүн чинь цорын ганц
Чи өөрийн ертөнцдөө шилдэг нь
Чадах зүйл чинь ердөө л энэ биш
Чадна бүгдийг нь
Чи бүгдээс онцгой хүн
Чиний дотоод хүн чинь цорын ганц
Чи өөрийн ертөнцдөө шилдэг нь
Чадах зүйл чинь ердөө л энэ биш
Чадна бүгдийг нь
Би гэртээ хариагүй холбоо бариагүй олон хоног болоод ирэхэд
Хэнд ч үнэнгээ яриагүй над шиг мэдрэхгүй тул итгэхгүй хэн ч
Машин дотроо ганцаар суугаад бодолдтойгоо зууралдаж
Алалцаж үхмээр санагдаж савангийн дуурь тоглосон гэж
Хэлэлтэй нь биш энэ бүхэн итгэлдээ биш
Энэ бие минь нэг л биш сэтгэлийн тэнхээ биш
Ард нь гарах арга зам нь биш
Яг үүн шиг зугтаамаар амьдралаас түрхэн чөлөө авмаар
Үзэн ядагдаж хаягдан жишэгдэн гологдон
Хэнд ч хэрэггүй байсан бол
Бас үнэнгээсээ муу байсан бол
Энэ бодлууд намайг дийлсэн бол
Миний зөгнөл совин биелсэн бол
Өөртөө бууж өг гэж би хэлсэн бол
Эхлэсэн бол
Эцсийг нь үзэх ёстойг мэдээгүй бол
Энэ харанхуйг шийдээгүй бол
Арга ухаан сийлээгүй бол
Мэдрэмжүүдийг мэдэрдэг бол
Цор ганцаар мэт тийчилдэг сийчих шиг
Өөрийгөө өвтгөдөг бол
Тэрийгээ зөвтгөдөг бол
Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг бол
Намайг дагаад алх
Үүнийг ойлгосон бол
Хэцүү байвал сана ганцаараа биш
Намайг дууд гүнзгийгээс ирнэ цуурай шиг
Энэ мэдээж тийм ч амархан биш ээ хялбар зам
Өөртөө үнэнч байхыг сураад дараа нь намайг дага
Хэцүү байвал сана ганцаараа биш
Намайг дууд гүнзгийгээс ирнэ цуурай шиг
Энэ мэдээж тийм ч амархан бишээ хялбар зам
Өөртөө үнэнч байхыг сураад дараа нь намайг дага
Чи бүгдээс онцгой хүн
Чиний дотоод хүн чинь цорын ганц
Чи өөрийн ертөнцдөө шилдэг нь
Чадах зүйл чинь ердөө л энэ биш
Чадна бүгдийг нь
Чи бүгдээс онцгой хүн
Чиний дотоод хүн чинь цорын ганц
Чи өөрийн ертөнцдөө шилдэг нь
Чадах зүйл чинь ердөө л энэ биш
Чадна бүгдийг нь