Хөндүүр энэ зүрхэнд
Арилна чи хүрэхэд
Тайвширна түрхэн
Хаягдсан хайрын шүлгүүд
Гунигтай нот руу мөлхөөд
Босгосон итгэлийг нураах түлхүүр нь
Зах хязгааргүйн дунд
Замыг минь зааж өг
Зовсон гитарын хөг
Намайг нэг хараач
Шалдан сэтгэл алхана without you
Дурсамжаа зараад
Хуурамч жаргал худалдаж авсан би
Энд өдөр хоног хэтэрхий урт
Ингэж ганцаардсангүй би урьд
Намайг нэг хараач
Зургийг минь сараач
Энд нар манддаггүй
Хэн байснаа санадаггүй
Арагшаа хардаггүй
Залхаж байна чамайг үгүйлэхээс
Сүүлийн зурвас үгүй гээд
Хэлээд өгөөч яг яах бол түүнгүйгээр
Амьдарч үзэх хамгийн том шалгуур
Чамайг мартах
Өнгөрснийгөө баллах
Намайг нэг хараач
Шалдан сэтгэл алхана without you
Дурсамжаа зараад
Хуурамч жаргал худалдаж авсан би
Энд өдөр хоног хэтэрхий урт
Ингэж ганцаардсангүй би урьд
Намайг нэг хараач
Зургийг минь сараач