Унтах нойр дуулах дуу намрын үүл шиг их
Учрах жаргал зовлон ер нь юунд ч би бэлэн
Уулыг нурааж усыг эргүүлэх хүч байсан ч
Уран гоолиг чиний өмнө би цас шиг хайлсаан
Чи миний мөрөөдлийн охин би хүснэ чамтай хамт байхыг
Өдөр бүр орой бүр тэвэрмээр хүн ингэж дурлана гэж байх уу
Үнэнээс зугтааж чадаагүй
Үзэсгэлэн гоо чинь татаад байна
Эрж явсан эрдэнэ
Сурж явсан сувд минь танайд байна
Булга зүүдэг нь чи болоод
Буга намнадаг нь би болъё
Амьдралын утга учрыг хоёулаа хамтдаа олъё
Чиний төлөө далайг би гатлана
Чиний төлөө уулсыг би давна
Чамтайгаа уулзаад удаан тэврүүлнэ
Чиний төлөө байж, чамайг эрхлүүлнэ
Чамайг санасан мөч бүрийн тоогоор, тоогоор
Чанга тэврээд үнсэж болох уу, болох уу
Ганцхан амьдрах амьдралдаа чамтай, чамтай
Энэ дурлалд согтож болох уу
Чи миний мөрөөдлийн охин
Энэ дуу бол чамд зориулсан хайрын захиа Захиа
Өглөө бүрийн наран чамтай адилхан
Зүрхэнд минь дулаахан
Унтах нойр дуулах дуу намрын үүл шиг их
Учрах жаргал зовлон ер нь юунд ч би бэлэн
Уулыг нурааж усыг эргүүлэх хүч байсан ч
Уран гоолиг чиний өмнө би цас шиг хайлсан
Чи миний мөрөөдлийн охин би хүснэ чамтай хамт байхыг
Өдөр бүр орой бүр тэвэрмээр, хүн ингэж дурлана гэж байх уу
Үнэнээс зугтааж чадаагүй
Үзэсгэлэн гоо чинь татаад байна
Эрж явсан эрдэнэ
Сурж явсан сувд минь танайд байна
Булга зүүдэг нь чи болоод
Буга намнадаг нь би болъё
Амьдралын утга учрыг хоёулаа хамтдаа олъё
Чи миний эхнэр болно гэхгүйгээр чамайг эхнэрээ болгоно
Бие биенийхээ төлөө хийсэн зүйлс олон
Хайрын бурханд талархана өдөр болгон
Чи намайг хайрласан болохоор би чамайг хайраа гэж болох уу
Хуримын бөгж хуруунд чинь зүүгээд
Хувь заяагаа холбож болох уу
Чамгүй яаж байхыг мэдэхгүй
Чамд хайрлагдсан зүрх минь
Хайрын түүхээ бүтээх үү
Чамд зориулана бүхнээ
Азгүйтлээс зугтаж аз жаргалыг хайсан
Алга дарамхан зүрхэнд аз хайрыг чулуудсан
Гарыг чинь хөтлөөд, мөрийг минь чи дэрлээд
Зөндөө хол байсан ч зүүдэндээ
Зөөлөн үнсэлт бас тэврэлт
Чи миний мөрөөдлийн охин
Энэ дуу бол чамд зориулсан хайрын захиа
Өглөө бүрийн наран чамтай адилхан
Зүрхэнд минь дулаахан
Унтах нойр дуулах дуу намрын үүл шиг их
Учрах жаргал зовлон ер нь юунд ч би бэлэн
Уулыг нурааж усыг эргүүлэх хүч байсан ч
Уран гоолиг чиний өмнө би цас шиг хайлсан
Уулын оргил өндөр боловч
Мөс цасанд дарагдаастай
Ус хэдий гүн гүнзгий ч
Мөнх харанхуй ноёлоостой
Уулын оргил өндөр боловч
Мөс цасанд дарагдаастай
Ус хэдий гүн гүнзгий ч
Мөнх харанхуй ноёлоостой
Яагаад ч юм яараад байна, чам руугаа яараад байна
Яагаад ч юм яараад байна, чам руугаа яараад байна