Алтан намрын өнгөөр өөрийгөө гоёжээ чи
Амьдралыг цэцэглүүлсэн энхрий бүсгүй
Цасан цагаан сэтгэлээрээ
Хорвоо дэлхийг гийгүүлсэн
Ганцхан заяах амраг
Би чамдаа хайртай
Хаврын яргуйн өнгөөр өөрийгөө чимжээ
Харц булааж хайр ундруулсан хонгор бүсгүй
Зуны цэцэгсийн түмэн өнгөөр
Амьдралыг гоёжээ чи
Зуун зуун жилийн дараа ч
Үнэнч үлдэх амраг
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Чамтай намайг учруулж дээ
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Үрстэй минь уулзуулсан юм
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Чамайг надад заяаж дээ
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Амьдралын минь хөг эгшиг билээ
Дөрвөн өнгө дөрвөн улирал
чамтай намайг учруулж дээ
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Үрстэй минь уулзуулсан юм
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Чамайг надад заяаж дээ
Дөрвөн өнгө дөрвөн улирал
Амьдралын минь хөг эгшиг билээ
Амьдралын минь өнгө хөг эгшиг билээ