Сэтгэл хөндүүрхэн алхахдаа
Сэрүүхэн үдэш чиний бодолд
Сэмхэн ороод би гараасай
Тэр сайхан дурсамжуудаа
Битгий мартаарай гэсэндээ
Би чамдаа хайртай гэж хэлснийг
Биелшгүй олон давааг туулж
Бие биедээ хайртай болсноо
Тэнгэр дээр үүл нь бүрхэвч
Тэртээ алсын хязгаараас
Тэмүүлэх ганц нь байгаасай
Тэр чамд хайртай гэснийг
Битгий мартаарай гэсэндээ
Биелшгүй олон давааг туулж
Бие биедээ хайртай болсноо
Битгий мартаарай
Чи намайг хараад догдолдог уу яг хэвэндээ
Чи намайг хараад баярлах уу яг хэвээрээ
Чи намайг хараад эрхэл яг энэ чигээрээ
Чи надаас бусадтай нь бүү харьц яг үнэндээ
Хэн нь ч мэдээгүй чи бид хоёр
Бие биедээ хайртай болохыг
Хэн ч төсөөлөөгүй чи бид хоёр
Ийм дурсамж бүтээхийг
Хэн ч мэдрээгүй чи бид хоёр шиг
Ийм аз жаргалтай хайрыг
Хэн ч надад өгч чадахгүй
Чинийх шиг тэр их хайрыг
Тэнгэр дээр үүл нь бүрхэвч
Тэртээ алсын хязгаараас
Тэмүүлэх ганц нь байгаасай
Тэр чамд хайртай гэснийг
Битгий мартаарай гэсэндээ
Биелшгүй олон давааг туулж
Бие биедээ хайртай болсноо
Битгий мартаарай