Эгшиг зээглэх алтан хойморт нь
Настан буурлууд налайна
Эзэн хийморьт галын дөл нь
Өөдөө заяаг зөгнөж дүрэлзэнэ
Дүүрэн дүүрэн бэлэгтэй
Дэлгэр найрын хоймор байна хө
Дугараа дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө
Морьд багширсан уяан дээр нь
Уртын дуу нартай өнжинө
Сөн дундрахгүй найран дээр нь
Сүү хадагтай ерөөл дэлгэрнэ
Дүүрэн дүүрэн бэлэгтэй
Дэлгэр найрын хоймор байна хө
Дугараа дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө
Хувилгаан хуурын яруу эгшигэнд
Хултай айраг бидэртэж мэлтэлзнэ
Хотол чуулсан тэнгэрийн доор нь
Хорвоо яруусч өлзий дэлгэрнэ
Дүүрэн дүүрэн бэлэгтэй
Дэлгэр найрын хоймор байна хө
Дугараа дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө
Тэнгэр газар хүмүүн гурвын
Тэгш сайхан учрал тохионо
Сөл тасрахгүй намар цагаар
Сүүдэргүй сэтгэлийн ерөөл бүрдэнэ дээ
Дүүрэн дүүрэн бэлэгтэй
Дэлгэр найрын хоймор байна хө
Дугараа дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө
Дугараа дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө