Наки – Зөн

Нарны холоос чамайг ээсэн
Дэлхийн цэг рүү чиглэх дулаан
Нандин мэдрэмж болж чамаас надад орсон
Анивчих одод алсаас дохин
Газрын харанхуйг гэрэлтүүлж
Ганган үдшийн тансаг үзэмж бэлэглэнэ

Чи миний юу болоод намайг татах хүч шиг
Миний зөн совин тойрон эргэв
Чиний юунд сэтгэл минь тэмүүлэн татагдана вэ
Миний зүрх юунд ингэж дагуул мэт татагдана вэ
Миний зөн

Огторгуйгаас нааж илгээсэн
Онцгой захиа шиг чи ирсэн
Орон зай минь чамтай л нийлж бүтэн болсон

Чи миний юу болоод намайг татах хүч шиг
Миний зөн совин тойрон эргэв
Чиний юунд сэтгэл минь тэмүүлэн татагдана вэ
Миний зүрх юунд ингэж дагуул мэт татагдана вэ
Миний зөн

Sign Up for Our Newsletter